Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Ван Вэнь Бинь “Манай орны явуулж буй коронавирүсийн эсрэг бодлогыг оновчтой, шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан уриалж байна. Манай улс үргэлж үнэн зөв мэдээлэл өгч цаг тухайд нь хууль ёсоор ил тод, тунгалаг зарчмаар Талуудтай хуваалцаж ирсэн билээ.... Бээжин цаашид ч ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай мэдээлэл солилцоог хөгжүүлэхэд бэлэн. Цар тахлын эсрэг авч явуулж буй Хятадын бодлогын талаар ДЭМБ бодит байдлыг чин шударгаар өгүүлэх болно гэж бид найдаж байна” гэж мэдэгдлээ. Хятадын эрх баригчид ийнхүү ДЭМБ-ын өмнө гаргасан мэдэгдэлд хариу барив. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус өмнө нь “Хятадын эрх баригчид COVID-19-н өвчлөл, нас баралтын талаарх бодит мэдээллийг нуун дарагдуулдаг” гэж шүүмжилсэн юм.
Нэмж өгүүлэхэд, дүүргүүдэд болон Ахмад настнуудыг асрах газруудад коронавирүсийн эсрэг арга хэмжээг улам нэмэгдүүлж байгаа тухай Хятадын эрх баригчид мэдээлэв. “Нийгмийн бусад объекттой харьцуулахад Хөгшдийг асрах газруудад бид илүү хатуу чанга хяналт тогтоож байгаа. Тодруулбал, өдөрт 2 удаа эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, 7 хоногт 2 удаа ПЦР тест, эсвэл коронавирүсийн эсрэг гений тест авдаг” хэмээн Иргэний захиргааны яамны түшмэл Ли Бан Хуа мэдэгдэв. Энэ улс 40 мянга гаруй Ахмадыг асрах газартай, тэнд 2,2 сая гаруй ахмад настан амьдардаг аж.
ДЭМБ-д анхааруулав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл