Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг ЗГ-ын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
€1-гийн Итали орон2 цаг 51 мин
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ3 цаг 58 мин
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа12 цаг 9 мин
-
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно13 цаг 48 мин
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боловӨчигдөр 17 цаг 58 мин
-
Риттер: Өрнөдийн ХМХ сэрж Украины хувьд бүх юм дууссаныг ойлголооӨчигдөр 14 цаг 28 мин
-
ОХУ: Хүүхдийн тэтгэлэг төлдөггүй хүмүүсийг ил тод зарланаӨчигдөр 10 цаг 14 мин
-
29 градус дулаанӨчигдөр 08 цаг 03 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭУржигдар 23 цаг 09 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНАУржигдар 23 цаг 07 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээУржигдар 18 цаг 40 мин
-
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болноУржигдар 16 цаг 04 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмУржигдар 11 цаг 18 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв208 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ128 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан51 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм0 сэтгэгдэл
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА0 сэтгэгдэл
-
29 градус дулаан0 сэтгэгдэл