2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хагас финалд Францын шигшээ баг Испаний шигшээ багтай тоглоод 1:2 харьцаатай ялагдаж хасагдлаа. Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Европын аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн оролцсон тухай "RMC Sport"-д ярихдаа “Франц яагаад ялагдсан бэ гэж үү? Испани биднээс илүү сайн тоглосон. Хэр илүү гэдгийг энэ тэмцээний тоглолтыг дахин үзэж анализ хийж байж мэдэх болно. Бид ар араас нь гоол хааж чадаагүй. 2-р таймд уг нь хариугаа авах боломж гарсан ч бид барсангүй... Би сайн тоглож чадсангүй, Евро 2024-д бүтэлгүйтчихлээ.... Одоо би амарна. Сайн амарч чадвал надад их ашиг тустай, тэгээд би шинэ амьдралаа эхэлнэ дээ” хэмээжээ. Тэрбээр Испанитай хийсэн энэ тэмцээнд маскгүй тоглосон юм. Мбаппе өмнө нь Австритай тоглох үеэр хамраа хугалчихсан билээ. Тус тэмцээн 1:0 харьцаатай Францын ялалтаар өндөрлөснийг та мэдэх байх. Мбаппе 3 тоглолтод дандаа масктай байсан.
Нэмж өгүүлэхэд, Мбаппе “Евро 2024”-н 5 тэмцээнд тоглохдоо 1 гоол оруулж 1 удаа амжилттай дамжуулалт хийсэн билээ.
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллооУржигдар 14 цаг 53 мин
-
100 ДАХЬ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО2024-09-16
-
ЗАЛРУУЛГА2024-09-16
-
ЗАЛРУУЛГА21 үзсэн
-
ЗАЛРУУЛГА0 сэтгэгдэл