Португалийн шигшээ багийн ахмад Криштиан Роналдо XXI зууны хөлбөмбөгт сөрөг рекорд тогтоосон тухай дэлхийн ХМХ шуугиж байна. Яагаад гэвэл, өөрийн эх орноо төлөөлж шигшээ багийн бүрэлдэхүүнд том тэмцээнүүдэд тоглохдоо 3 удаа пенальти оруулаагүй анхны европ хүн бол Роналдо. Эхнийх нь 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн, 2 дахь нь 2018 оны ДАШТ, 3 дахь нь 2024 оны Европын аваргын тэмцээн ажээ. Сонирхуулахад, Португал –Словений тэмцээний нэмэлт цаг дээр Роналдо гоол оруулж чадаагүйдээ шаралхаж уйлсан бичлэгийг та бүхэн үзсэн байх. 2 баг үндсэн цагт 0:0 тэнцсэн ба нэмэлт цагт Португал 3 пенальти оруулж ялалт байгуулсан билээ. Португалын шигшээ баг “Евро 2024” тэмцээнд бүлгээсээ нэгээр гарч 3 тоглолтонд 6 оноо авсан. Одоо Роналдогийн баг шувтаргын ¼ -т Францын шигшээ багтай тоглоно.