Image description

Хүрээлэн буй орчны бохирдолын хувьд Монгол улсад тулгараад буй "Хар тугалганы бохирдол"-ын талаар эх үүсвэр,  хор хөнөөл, гарах гарцын талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс сэрэмжлүүлэг мэдээллийг ар иргэдэд шат дараатай хүргэж ирсэн билээ. Ялангуяа Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан нийгмийн эрүүл мэндийг болзошгүй аюулаас сэргийлж сэрэмжлүүлэх үүднээс Хар тугалганы хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл чухал шаардлагатай байгаа юм.

Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцороор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд метал юм.Хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлжээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай аж. Өөрөөр хэлбэл тухайн хүний биед байгаа хар тугалганы хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өөр өөр байдаг байна. Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 0-10мкг/дл хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна. Үүнд: 

-Бүх эрхтэн, тогтолцоонд нөлөөлдөг

-Мэдрэлийн тогтолцоо

-Цусны тогтолцоо

-Дотоод шүүрлийн булчирхай

-Ургийн мэдрэлийн тогтолцоо, өсөлт хөгжил

-Хүүхдийн оюуны чадамж

-Бие эрхтний сонсгол

-Зүрх судасны үйл ажиллагаа

-Бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Харин хар тугалганы эх үүсвэр нь юу байдаг талаар сонирхуулья. Түүхий нүүрс, нүүрсний утаа цахилгаан станц хог шатаалт батерейны үйлдвэр хар тугалганы суурьтай бензин хар тугалганы суурьтай будаг их хэмжээгээр агуулагдаж байдаг учраас ард иргэдийг Хар тугалганы хор хөнөөлөөс сэрэмжлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулан сэрэмжлүүлж байна.