Швейцарь улс 2 хуулийн төслөөр бүх ард түмний дунд санал хураалт явуулжээ. Эхний хуулийн төсөл 13 дахь сарын тэтгэврийг олгох тухай, 2 дахь нь тэтгэвэрт 65 настай гарч буйг нэмж 66 нас болгох тухай. Швейцарьчуудын дийлэнх олонх нь эхний хуулийн төслийг дэмжсэн бол 2 дахийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Тодруулбал, санал хураалтад оролцогчдын 58,24% нь 13 дахь сарын тэтгэврийг дэмжсэн бол 41,76% нь эсрэг санал өгчээ. Ирц 58,34% байсан. Тэтгэврийн нас нэмэхийг иргэдийн 25,28% дэмжиж, харин 74,72% нь зөвшөөрсөнгүй. Ирц 58,1.
Швейцарь 2022 онд бас бүх нийтийн санал хураалт явуулж эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 64 байсныг 65 болгож нэмсэн билээ.
Сонирхуулахад, Швейцарь улсын тэтгэврийн систем холимог. Улсын тэтгэвэр сард 2550 евро буюу $2765 доллар байдаг. Хуулийн дагуу 13 дахь сарын тэтгэврийг тэтгэврийн ахмад настанд жил бүр олгох ажээ.
Швейцарьчууд 13 дахь сарын тэтгэвэр олгохыг дэмжив
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02