Белорусс улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко 3 сарын 11-нд гадаадын 6 оронд эх орноо төлөөлж буй Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зурлаа. Киргизэд суугаа Элчин сайд Андрей Страчко, Германд суугаа Элчин сайд Денис Сидоренко, Швед ба Норвегийн асуудлыг хариуцдаг Элчин сайд Дмитрий Мирончик, Финлянд ба Даний асуудлыг хариуцсан Элчин сайд Алексей Самосуев нарыг ингэж нэгэн зэрэг халж "цэвэрлэгээ" хийх болсон шалтгаанаа Ерөнхийлөгч Алекандр Лукашенко огт тайлбарласангүй.
Нэмж өгүүлэхэд, Белорусс улсын төрийн байгууллагууд өнөөдөр Дайны үеийн нөхцөлд ажиллаж байгаа билээ. Ерөнхийлөгч Лукашенко 2024 оны 3 сарын 4-нд ийм хуулийг батлахдаа “Манай орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн тайлбарласныг "БелТа" агентлаг дамжуулсан.
Лукашенко 6 орны Элчин сайдаа зэрэг халжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02