Америк гүрний Конгрессын Төлөөлөгчийн танхим өчигдөр Хятадын нийгмийн сүлжээ “TikTok”-г хориглов. Тус танхимын гишүүд “Тик Токийг хориглох тухай” хуулийн төслөөр санал хураалт явуулахад 352 нь дэмжиж 65 нь эсэргүүцжээ. Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын эрчим хүч, худалдааны хороо хуулийн төсөл боловсруулж Бүгд найрамдах намын Майк Галлахер, Ардчилсан намын Ража Кришнамурти нар өргөн барьсан аж. Америк дахь “ТикТок” сүлжээг эзэмшдэг "ByteDance" компанид 6 сарын хугацаа өгсөн юм байна. “Тэд энэ хугацаанд сүлжээг эзэмших эрхээсээ татгалзаж зарах ёстой, эсрэг тохиолдолд “Тик Ток” -г АНУ-д бүрэн хориглоно” гэж конгрессмэнүүд тайлбарлав.
Сонирхуулахад, ТикТокийг хориглоно гэсэн америкчуудын мэдэгдэлд Хятад улс өмнө нь хариу өгөхдөө “АНУ өөрөө Пандорагийн хайрцгийг нээх хэрэггүй гэж бид сэрэмжлүүлье. Эсрэг тохиолдолд Вашингтонд гашуун уршиг дагавартай шүү!” гэж анхааруулсан билээ. "TikTok"-г 2017 онд Хятадын "ByteDance" компани бүтээсэн ба хятад хувилбар нь "Douyin" юм байна.
Нэмж өгүүлэхэд, 170 сая америкчууд ТикТок-той юм байна. Америкийн ганцхан муж "ТикТок"-г хориглосон тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Монтана мужийн амбан захирагч Грег Жанфорте 2023 оны 5 сарын 17-нд уг сүлжээг хаах тушаалд гарын үсэг зурсан шалтгааны талаар тайлбар хийхдээ “Хятадууд энэ сүлжээгээ тагнуулын мэдээлэл цуглуулахад ашигладаг” гэж мэдэгдсэн юм. Тус мужид энэ хууль 2024 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Харин "Rozetked" бичихдээ "TikTok бол тагнуулын сервис, таны тухай мэдээллийг цуглуулдаг. Тэр бүү хэл таны хаа очсон зэрэг мэдээлэл ч тэнд бий. "Twitter", "Facebook", "Instagram", "Reddit" зэргийн аль нь ч энэ "TIkTok" шиг асар их мэдээлэл цуглуулдаггүй" хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
“TikTok”-г Америкт хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл