“Франц болон Европ өнөөдөр Украинд тусламж явуулахын тулд цэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн биш ноцтой асуудлуудтай тулгарч байна. Ийм учраас л тэд энэ “уралдаанд” Орост ялагдаж эхлэв. Европчууд өдгөө Кремлийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх гэж нэмэлт санхүүжилт эрж хайх шаардлагатай болжээ. Энэ бол нийгмийн салбарын, халамжийн төсвөө бууруулж байна гэсэн үг.... Франц улсын цэргийн үйлдвэрлэлийн салбар нийт 4000 компани, үйлдвэрээс бүрддэг, одоо бүгд дээд зэргийн хүчин чадлаараа ажиллаж буй. Гэсэн ч энд асар их бэрхшээл хүндрэл тулгарсаар л. Өнөөдөр Францад дарь бас түүнийг үйлдвэрлэх түүхий эд хүрэлцэхээ больжээ. Яагаад гэвэл, Хятад улс нийлүүлэлтээ зогсоочихсон. Бас банкууд энэ салбарт хөрөнгө оруулахдаа нэн хойрго.... тэгээд ч хувь нийлүүлэгчид дургүй, уг салбарыг дутуу үнэлдэг..... Аж үйлдвэрлэлийн бааз суурийг өөрчилж шинэчлэн ажиллуулах нь Украины хувьд амин чухал асуудал, учир нь “агуулахуудын дайн” дуусч “үйлдвэрлэлийн дайн”-аар солигдлоо. Энд үнэндээ Орос ялж тэргүүлж явна. Европын комисс уг нь Киевт нийлүүлэх сумны тоог жилд 1 сая ширхэгт хүргэх гэж оролдож буй. Үүний зөвхөн 3% нь Францад ногддог.... Цэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд илүү их мөнгө шаардлагатай.... Орос өөрийн ДНБ-ий 6%-ийг зэр зэвсэглэлд зарцуулж байна. Гэтэл Европын энэ зардал 2%-с давдаггүй. Кремлийг сөрөн зогсохын тулд өнөөдөр нийгмийн халамжаа танаж багасгахаас өөр арга Европт үлдсэнгүй... Аюулгүй байдлынхаа төлбөр төлөөсийг төлөх ёстой гэдгийг ийнхүү Украины дайн европчуудад сануулж байна” хэмээн “TF1” мэдээлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
TF 1: Дайнаас болж Европ нийгмийн халамжаа багасгаж эхэллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02