Казахстан улсад 18 шинэ хот бий болно гэж тус орны Үндэсний эдийн засгийн сайд Нурлан Байбазаров Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. “Бид 18 шинэ хоттой болно. Одоо 30 мянгаас дээш хүн амьдардаг 18 тосгон суурин газар бий, эдгээрийг хот болгож статусыг нь өөрчлөх юм... Түүнчлэн 3 жилийн турш 10 мянгаас дээш тооны хүн ам суурьшиж амьдарсан тосгодыг мужийн маслихат өөрөө статусыг нь өөрчлөхөөр манай хууль тогтоомжинд тусгасан билээ. Хөдөө тосгодод 7,6 сая хүн амьдарч байна, энэ бол манай орны хүн амын 38,4% гэсэн үг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөдөөгийн тосгон суурины тоо цөөрсөн. 6838 байснаа 6256 болж багассан, өөрөөр хэлбэл 582-оор буурав. 50-иас цөөн хүн амьдардаг тосгод голдуу устлаа... Хөдөөд Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой хүмүүсийн эзлэх хувь 7,2% байгаа бол ажилгүйдлийн түвшин 4,7%, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 33% буюу 1,2 сая хүн байна” гэж сайд Нурлан Байбазаров ярьсныг “Kazakhstan Today” дамжууллаа.
20 сая хүн амтай Казахстан улс одоо 87 хоттой, энд хүн амын 57% нь амьдардаг. Харин 10 мянгаас дээш хүнтэй 112 тосгон, суурин газар байдаг юм байна.
#МЦогзолмаа орчуулав.
Казахстан 18 шинэ хоттой болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02