Японы “Sharp” компани тэтгэврийн насныханд зориулан шинэ гар утас бүтээснээ танилцуулав. Энэ гар утсыг савандаж угаасан ч ажиллах гэнэ. “Sharp” компани шинэ гар утсаа “Basio Active 2” гэж нэрлэжээ. Дэлгэц 5,7 дюйм, HD+. Шуурхай санах ой 4 Гб, нэмэлт 64 Гб, 2 камертай. Хар, улаан, мөнгөлөг гэсэн 3 өнгөтэй. Хамгийн гол нь “Basio Active 2” утас бол гэмтэл, тоос, чийгээс сайн хамгаалагдсан. Бага зэргийн өндрөөс унагаасан ч эвдрэхгүй, тэр бүү хэл спирттэй алчуураар арчиж савангаар савандаж угаасан ч болно. Түүнчлэн харилцан ярилцагчийн дуу хоолойг удаашруулах зэрэг зөвхөн тэтгэврийнхэнд зориулсан нэмэлт үйлчилгээтэй.
“Basio Active 2” гар утсыг Японд 2024 оны 4 сарын 5-наас 41,8 мянган иенээр зарж эхэлнэ.
Японы "Sharp" утсыг савандаж угааж болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл