Хятад улсын Фуданий их сургуулийн шинжлэх ухаан-технологийн археологийн хүрээлэн болон Шэньси мужийн Археологийн дээд сургуулийн эрдэмтэд хамтарч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга ашиглаж 6 жилийн нөр их ажлын үр дүнд эртний эзэн хааны дүр төрхийг сэргээж чадлаа. Тэд Сиан хотод болсон хэвлэлийн хурал дээр Хойд Жоугийн У-ди удмын император Юй Вэньюний хөрөг болон археологийн ажлынхаа үр дүнг нийтэд танилцуулжээ. Сяолины бунханд 1994-1995 онд хийсэн малталтаар Юй Вэньюнаны гавал, хөл гарын яс бас хааны ээжийн тамга олдсон юм. Эдгээр олдвор нь энэ хааныг Сяньби улсын удирдагчдын нэг байсныг баталлаа хэмээн Хятадын "Жэньминь жибао" сонин мэдээлэв.
Сонирхуулахад, Сяньби бол эртний өвөг монгол нүүдэлчин улс гэсэн нийтлэлийг энэ линкээр орж уншина уу:
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%8F%D0%BD%D1%8C%D0%B1%D0%B8
Эртний Сяньби улсын хааны дүр төрхийг сэргээжээ






-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
Сэтгэгдэл (1)