Хятадад саяхнаас гарч эхэлсэн“Хуримын зууч” хэмээх шинэ реалити шоу бөөн дуулиан тарьж тус орны интернэтийг “дэлбэлсэн” тухай “Жэньминь жибао” сонин мэдээллээ. Энэ реалити шоу үнэндээ Хятадын эртний нэгэн уламжлал дээр суурилжээ.
Хэнань мужийн Кайфэн хотын Ваньсуйшань хороололд гудамжинд зассан гоё тайзан дээр үндэсний хувцастай, гартаа улаан утас зүүсэн зууч бүсгүй гарч ирдэг. Энэхүү улаан утас нь хоёр биендээ хувь тавилангаар заяагдсан хос зүрхийн билэгдэл аж. Хайрлаж дурлахыг хүссэн хүн бүрийг хуримын зууч тайзан дээрээ урьдаг. Олны өмнө зориглон гарсан хүн өөрийн мөрөөдлийн амрагаа эсвэл заяаны ханиа дүрслэн өгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл ямар хүнийг хайж буйгаа илэн далангүй ярина.
Хуримын зуучийн нийгмийн сүлжээн дэх аккуант хэдхэн хоногт 4 сая гаруй дагагчтай болжээ, энэ тоо цаашид ч өсөх шинжтэй. Харин видео бичлэгийг нь интернэтэд 2,3 тэрбум удаа үзэж дээд амжилт тогтоосон байна. Түүнчлэн Ваньсуйшань жуулчны бүсэд зочлогсдын тоо 20 дахин нэмэгджээ. Тэр бүү хэл Хятадын алслагдсан хязгаар нутгаас олон хүн жинхэнэ хайраа хайж ийшээ ирдэг болжээ.
Хятадууд хайрын эртний уламжлалаа сэргээжээ



Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02