Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей амраг бүсгүйгээсээ хагацсан тухай дэлхийн ХМХ мэдээллээ. Энэ тухай мань эр өөрөө “Х” нийгмийн сүлжээн дэх хуудсаараа зарлажээ. Түүний амраг асан бүсгүйг Фатима Флорес гэдэг, жүжигчин бас комик. Ерөнхийлөгч Хавьер Милей “Фатима мэргэжлийн талбартаа гайхалтай амжилт үзүүлж буйд би ихэд бахархдаг. Түүнд ажлын олон санал Америк болон Европоос ирж байгаа. Үүний зэрэгцээ би өөрөө Аргентин даяар байнга ажлын томилолтоор явдаг. Байнга бие биеэс хол, салангид амьдрах нөхцөлд хэвийн харилцааг хадгалах амаргүй. Фатима бид 2 бие биедээ их хайртай боловч өөрсдийн маань хүссэн харилцаа боломжгүй болжээ. Энэ бол бидний салж хагацах болсон шалтгаан. Бид бие биеэ хүчтэй хайрладаг, харилцан хүндэтгэж биширдэг, иймээс амрагийн харилцаагаа тасалсан ч найзын холбоогоо хадгалж үлдэхээр шийдлээ” хэмээжээ.
Тэд 2023 оны 8-р сард Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр телевизийн нэгэн шоуны үеэр танилцаж улмаар амрагийн харилцаатай болжээ. Фатима Флорес бол Аргентины экс Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийн дүрээр хошин нэвтрүүлэг бэлдэж улс даяар ихэд алдаршсан юм байна.
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02