Орос гүрний “Роскосмос” корпорацийн ерөнхий захирал Юрий Борисов “Хятадтай хамтарч дэлхийн дагуул Саран дээр бааз байгуулах төслийн хүрээнд цөмийн хөдөлгүүр бүтээх асуудал яригдаж байна. Саран дээр авсаархан хэрнээ найдвартай, урт хугацаагаар удаан ажиллах чадвартай цөмийн энергийн эх үүсвэртэй болох нь хамгаас чухал... Энэ бол Орос -Хятадын хамтарсан төсөлд манай талаас оруулах томоохон хувь нэмэр болох юм. Сарны шөнө дэлхийн 14 хоног орчим үргэлжилдэг, сүүдэрт ийм нөхцөлд нарны зайтай цахилгаан тоног, төхөөрөмж болон багаж хэрэгсэл ажиллаж чадахгүй” хэмээн мэдэгдсэнийг "РИА Новости" агентлаг дамжууллаа.
Хятад ба Оросын компаниуд 2033-2035 онд цөмийн хөдөлгүүрээ Сарны гадаргуу дээр аваачиж байрлуулахаар төлөвлөжээ. Манай урд ба хойд хөрш хамтарч Сарны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо өмнө мэдэгдсэн. Гэсэн ч хятадууд 2030 онд буюу оросуудаас түрүүлж Саран дээр хөл тавихаар төлөвлөж байгаагаа зарлалаа.
Манай 2 хөрш Сарны бааздаа зориулж цөмийн хөдөлгүүр бүтээнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02