Палестин улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх тогтоолын төслийг Арабын орнууд санаачилж Аюулгүйн зөвлөлд оруулж иржээ. НҮБ энэ асуудлаар пүрэв гарагийн 15 цагт (Нью-Йоркийн цагаар) хуралдахаар болсон тухай дэлхийн ХМХ мэдээлэв. Үүний өмнөхөн өглөөгүүр Ойрхи Дорнодын асуудлаар улирал тутмын мэтгэлцээн явагдах аж.
Нэмж өгүүлэхэд, НҮБ дэх Оросын суурин төлөөлөгч Василий Небензя мэдэгдэл хийж Израилийн эсрэг хориг арга хэмжээг авахыг уриаллаа. “Гаазын зурваст гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Израиль огт дагаж мөрдөхгүй, удаа дараа зөрчлөө. Иймээс АЗ-ийн заавал дагаж мөрдөх үүрэгтэй тогтоолыг зөрчсөн Израиль улсын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг даруй авч хэлэлцэх ёстой... Гаазын зурвасын гамшиг улам даамжрахаас сэргийлэх ганц арга бол галыг нэн даруй зогсоох. Үүний дүнд тэндхийн оршин суугчдад хүрч туслах боломжтой.... Израилийн арми тийшээ очиж буй хүмүүнлэгийн цувааны талыг хааж блоклосон тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээлсэн” хэмээн Оросын суурин төлөөлөгч Василий Небензя мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02