Нидерланд улсын нийслэл Амстердамын удирдлага сүүлийн үед хэт олширсон жуулчдын асуудлыг шийдэхээр эрс шийдмэг арга хэмжээ авч эхэллээ. “Амстердам хотын онцгой, өвөрмөц дүр төрхийг хэвээр хадгалахын тулд, мөн хотын дэд бүтэц хэт их ачаалалд орохоос сэргийлэн шинээр зочид буудлын цогцолбор барихыг хориглолоо. Үүний дүнд хотын оршин суугчид болон зочдын хувьд манай хот сэтгэл татам сайхан газар хэвээр үлдэж чадна. Харин одоо ажиллаж буй зочид буудал хаагдсан тохиолдолд оронд нь буудал барихыг зөвшөөрнө. Гэхдээ өрөө тасалгааны тоо хэвэндээ байхын зэрэгцээ шинэ барилга илүү эко болох ёстой” хэмээн нийслэлийн эрх баригчид мэдэгдэв.
Амстердам хотын зөвлөл 2021 онд жил бүр ирдэг сая сая жуулчны урсгалыг сааруулахаар хөтөлбөр гаргаснаа идэвхтэй хэрэгжүүлж эхэлжээ. 18 сая хүрсэн жуулчдын тоог цөөрүүлэх арга хэмжээг тоочвол: 2023 оноос аяллын хөлөг онгоц тус хотод ирэхийг хориглосон, аяллын онгоцны боомтыг хаасан, улаан хорооллын гудамжуудад марихуан хэрэглэхийг хориглосон, секс ажилчдын цонхны дэргэдүүр явах аяллыг хориглосон гэх мэт.
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл