Америк гүрний Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгээс болж олон улсын дуулиан дэгдлээ. Ерөнхийлөгч Байден “Дэлхийн II дайны үед миний авга ахыг Шинэ Гвинейн хүний махан хүнстэнүүд зооглосон бололтой” гэж хэлсэн юм. Тэрбээр энэ мэдэгдлээ 4 сарын 17-нд өөрийн төрсөн нутагт буюу Пенсильвани мужийн Скрентон хотод Сураггүй алга болсон цэргүүдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхдээ хийлээ гэж “Reuters” агентлаг дамжуулав. Энэ хөшөөн дээр сийлсэн нэрсийн дунд Ерөнхийлөгч Байдены авга ах Амброуз Финнеган бий.
“Амброуз Финнеган ах маань ганц мотортой онгоцоор Шинэ Гвинейн дээгүүр тагнуулын нислэг хийж явсан юм. Түүний онгоцыг хүний мах иддэг уламжлалтай энэ нутгийн тэнгэрт сөнөөсөн, харин шарил нь олдоогүй. Орон нутгийн иргэд ахыг минь идчихсэн байх” гэж Америкийн тэргүүн ярилаа. Гэвч Байден дахиад л худлаа буржээ, үнэн хэрэгтээ Финнеганы онгоц 1944 онд далайн дээгүүр нисч яваад сураггүй алга болсон юм байна.
Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Жеймс Марате дор нь АНУ-ын тэргүүнд эсэргүүцэл илэрхийлсэн тухай "Associated Press" мэдээлжээ. “Эх орныг маань хүний мах иддэг гэж цоллох нь зүйд нийцэхгүй... Манай орон болон Соломоны арлууд өнөөдөр ч Дэлхийн 2-р дайнд амь үрэгдэгсдийн цогцсууд, нисэх онгоцууд болон усан онгоцуудын сэгүүд, тэсрэх бөмбөгүүдэд дарагдсан хэвээрээ байгаа. Эдгээр бөмбөгөнд хүмүүс одоо ч бэртэж шархдан амиа алддаг. Амброуз Финнеган шиг сураггүй болсон цэргүүдийн тухай үнэнийг тогтоохын тулд Цагаан ордноор энэ бүхнээ цэвэрлүүл гэж би Ерөнхийлөгч Байденд хандан уриалж байна" гэж Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Жеймс Марате хариулав.
#МЦогзолмаа орчуулав.
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл