Энэтхэг улсын Махараштра мужид эмгэнэлтэй үйл явдал болсон тухай орон нутгийн ХМХ мэдээллээ. Нутгийн гүн худагт муур унажээ. Худгийн дэргэдүүр өнгөрч явсан хүн хөөрхий муурыг аврах гээд худаг руу үсрэв. Дараа нь өөр нэг хүн муур болон эхний эрийг аврах гэж бас худаг руу оржээ. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч хэн ч уснаас цухуйсангүй. Ингээд 3 дахь эр худаг руу харайлаа. Дараа нь 4-р бас 5-р хүн тийшээ үсэрчээ. Энэ бүхний дараа 6 -р хүн худганд унасан өмнөх хүмүүсийг аврахаар шийдэв. Гэхдээ тэр өөрийгөө олсоор юманд хүлж аюулгүйн арга хэмжээ авсны дараа худаг руу буусны ачаар амьд үлджээ. Өмнөх 5 хүн бүгд амь үрэгдсэн, харин муур яасан талаар сэтгүүлчид мэдээлсэнгүй. Эмгэнэлт явдал 2023 оны 11 сард болжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02