Ираны дэглэмийг шүүмжилсэн алдартай рэпер Томаж Салехид цаазаар авах ял ногдуулсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Рэпер Салехи 2022-2023 онд Засгийн газраа шүүмжилсэн дуу дуулах, олон нийтийн өмнө үг хэлэх зэргээр эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байжээ. Түүнийг 2022 оны 10 сард баривчилж Ираны Дээд шүүх 6 жил 3 сар хорих ял ногдуулсан. Гэтэл Исфахан хотын Шүүх энэ шийдвэрийг эргэн харж рэпер Салхид цаазын ял ногдуулав. Салехийн өмгөөлөгч Амир Раисиан “Хотын шүүхийн энэ үйлдэл байж болшгүй зүйл. Салехи энэ шийдвэрийг давж заалдах ёстой” хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, тухайн үед Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны шалтгаан нь оюутан бүсгүй Махса Аминий үхэл байсан. Бүсгүйг инсультээр нас барсан гэж Цагдаагийн газар мэдээлсэн боловч түүний ар гэрийнхэн "Худал мэдээлэл, үнэндээ Аминийг цагдаа нар үхтэл зодсон" гэж мэдэгдэж байлаа. Эсэргүүцлийн ажиллагаа Иран даяар хэдэн сар үргэлжилжээ. Жагсагчид ба цагдаа нарын хооронд үе үе мөргөлдөөн дэгдэж олон зуун хүн амиа алдсан билээ. Энэ хэргээр Ираны эрх баригчид нийт 1000 гаруй хүнийг баривчилж хорьсон, одоогоор хэдэн хүнийг цаазлаад байна.
#МЦогзолмаа орчуулав.
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл