“Өнөөдөр Турк улсын ядуу айл өрхийн хувьд хүүхдүүдээ сургуульд сургах нь тансаг хэрэглээ болжээ. Инфляцийн уршиг дагавар боловсролын системд нөлөөлж эхлэв. Энд олон гэр бүл, ялангуяа курдуудын хорооллынхон өөрийн хүүхдүүдэд сургуулийн форм хувцас, дэвтэр үзэг зэргийг худалдаж авч чадахгүй байна. Одоо бараг 700 мянган турк хүүхдүүд сургуулиа орхиж маш бага цалинтай ажилд оржээ. Тэдний ихэнх нь охид... Гэтэл Эрдоганы Засгийн газар энэ асуудлыг үл тоомсорлосон хэвээр төдийгүй 280 хүүхэд сургуульдаа ирэхгүй байна гэж мэдээлдэг” хэмээн Германы “Das Erste” телевиз мэдээллээ. Диабакер хотын ядуу хороололд амьдардаг Эзенгюль Мутлу 14 настай, тэр уг нь Турк улсын хуулиар сургуульд сурах ёстой. Гэвч одоо Эзенгюль өглөөдөө дүү нараа сургуульд хүргж өгөөд ажилдаа явдаг болсон. “Манай гэр бүл ядуу, гэтэл сургуулийн форм, бичгийн хэрэгсэл, завсарлагааны үеэр идэх хоол зэрэг зардал хэт өндөр үнэтэй. Багш нар заавал тэр бүхнийг авч гэж шахаж шаарддаг. Би 1 эгч, 5 дүүтэй, иймээс сургуулиа орхисон. Одоо худалдагчаар ажилладаг, өдөрт 5 евро авдаг. Эгч маань бас ажилладаг” гэж Эзенгюль Мутлу ярилаа. Энэ айлын сарын орлого 250 евро юм байна, гэхдээ Турк улсад 4 хүнтэй өрхийн Амьжиргааны доод түвшинг сард 350 евро гэж тогтоосон ажээ.
Das Erste: Турк улсад сургуульд сурах нь тансаг хэрэглээ болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11