“АНУ хэрэв цагаачдын урсгалыг хаах юм бол 2040 он гэхэд нас барах америкчуудын тоо шинээр төрөх хүүхдийн тооноос давна. Улмаар Америкийн хүн амын тоо багасч эхэлнэ” гэж 5 сарын 13-нд Америк гүрний Конгрессын төсвийн удирдлагаас нийтэлсэн тайланд дурджээ. Тус удирдах газар нь хууль тогтоох байгууллагын бүтцэд багтдаг ба эдийн засгийн мэдээлэл болон үнэлгээ дүгнэлт, таамаглалыг конгрессмэнүүдэд гаргаж өгдөг юм байна.
“АНУ-ын өр зээлийн нийт хэмжээ 2054 он гэхэд ДНБ-ий 172%-д хүрнэ, харин холбооны өр нь ойрын 10 жилд 116% болно” хэмээн тайланд өгүүлжээ. Уг нь энэ үзүүлэлт илүү өндөр гарна гэж эдийн засагчид өмнө нь буюу 2023 онд таамаглаж байв. Тодруулбал, 2053 онд улсын өрийн хэмжээ ДНБ-ий 181% болно гэж шинжээчид үзсэн юм. Харин одоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авсантай холбогдуулан шинжээчид таамаглалд дурдсан хувиа бууруулсан аж.
АНУ-ын хүн ам цөөрч байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02