Перу улсын эрх баригчид “Транссексуализмыг сэтгэцийн өвчинд тооцох тухай” тушаал гаргасныг тус орны “El Peruano” сонин нийтэлжээ. Энэхүү тушаалын ачаар үнэгүй эмнэлгийн тусламж үзүүлэх сэтгэцийн асуудалтай иргэдийн хүрээ тэлж байгаа аж. Тус жагсаалтад транссексуализмаас гадна трансвестизм зэрэг бэлгийн гажуудалтай хүмүүс багтжээ. Перугийн Эрүүл мэндийн яам “Манай улс бол Олон улсын өвчний ангиллын 10-р хувилбарыг дагаж мөрддөг. Түүнд зааснаар транссексуализм ба жендерийн дисфорийг "насанд хүрсэн хувь хүний зан чанар ба авир үйлдлийн эмгэг" гэж ангилсан юм" хэмээн мэдэгдлээ.
Эрх баригчдын шинэ тушаалыг сөрөг хүчний зарим депутат эсэргүүцэв. Депутат Сусель Паредес “Би Перугийн Эрүүл мэндийн яаманд хандан 009-2024-SA тоот тушаалаа цуцлахыг уриалж байна. Энэ бол трансжендер хүмүүсийг гутаан доромжилж ялгаварлан гадуурхаж буй хэрэг” хэмээжээ.
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02