Манай гарагийн хамгийн алдартай хамтлаг “The Beatles”-г үндэслэгчдийн нэг, дуучин, хөгжмийн зохиолч, сэр Пол Маккартни Англи улсдаа тэрбумтан болсон анхны хөгжимчнөөр тодров. Түүний хөрөнгө чинээ 1 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 1,27 тэрбум доллар хүрлээ. “The Sunday Times”-с жил бүр гаргадаг Английн хамгийн баян иргэдийн жагсаалтын 165-р байранд сэр Пол Маккартни ба түүний гэргий Нэнси нар бичигджээ.
Сэр Пол 1 жилийн хугацаанд хөрөнгөө 50 сая фунтээр нэмэгдүүлсэн, үүнд түүний “Got Back” аялан тоглолтын хүрээнд хийсэн 35 концерт гол үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн тэрбээр нэмэлт орлогыг зохиолчийн эрх ба Бейонсегийн дуулсан 1968 оны "Blackbird" дууны кавер хувилбараас олсон юм.
Сонирхуулахад, Английн хамгийн баян хүнээр энэтхэг гаралтай Хиндуйн гэр бүл дахин тодорлоо. Тэдний хөрөнгө энэ жил 2 тэрбум фунтээр нэмэгдэж нийтдээ 37,2 тэрбум фунт хүрэв. 2-р байранд орос гаралтай Леонид (Леонард) Блаватник 29,2 тэрбум фунттэй оржээ.
Пол Маккартни Английн анхны тэрбумтан хөгжимчин болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02