Иран улсын Ерөнхийлөгч Эбрахим Раисийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон тухай дэлхийн ХМХ мэдээлэв. “Азербайжаны Аракс гол дээр “Худаферин” ба “Гыз Галасы” усан цах станыг ашиглалтад оруулах ёслолд оролцсоны дараа Ерөнхийлөгч ба түүнийг дагалдаж явсан төлөөлөгчид хэдэн нисдэг тэргээр буцаж явсан. Харин манан, цаг агаарын байдлаас болж Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг Иран-Азербайжаны хилээс 40км зайд хүчтэй буулт хийлээ” гэж Дотоод хэргийн сайд Ахмад Вахида мэдэгджээ.
Тэд ОХУ болон АНУ-д үйлдвэрлэсэн нисдэг тэргэнд сууж явсан аж. Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдоллахиян, Зүүн Азербайжан мужийн амбан захирагч Малик Рахмати болон өөр хэдэн хүн байжээ. Тус орны Дэд ерөнхийлөгч Мохсен Мансури Ерөнхийлөгчийн нисдэг тэргэнд байсан 2 хүнтэй холбогдсон тухай мэдээлсэн ч нэрсийг хэлсэнгүй.
Харин Дотоод хэргийн дэд сайд Мехди Сафари “Ерөнхийлөгчтэй цуг явсан имам Тебриза Мохаммад Али Аль-Хашем ослын дараа 2 удаа холбоо барьсан. Тэрбээр бие муу байна гээд Түргэн тусламжийн машины дууг сонссон тухай хэлсэн” хэмээжээ.
Газар нутгийн байдал, цаг агаараас болж аврах ажиллагаа хүндэрчээ. Зарим орон аврах ажиллагаанд туслахыг санал болгосон бол Оросын Ерөнхийлөгч Путин аврагчдаа онгоцтой нь Иран руу илгээжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр Ираны аврагчид Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг осолдсон газар ирсэн тухай “Press TV” дамжуулав. Ираны Улаан Хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Пир Хосейн Коливанд “Ерөнхийлөгчийн нисдэг тэргэнд байсан бүх хүн амь үрэгдсэн” гэжээ. Харин “Reuters” агентлаг “Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг бүрэн шатжээ. Тиймээс бүх зорчигч амь үрэгдсэн бололтой. Ерөнхийлөгч Ибрагим Раиси осолд амьд үлдсэн байх магадлал маш бага” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Ираны Ерөнхийлөгч осолджээ


Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02