АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор-Грин “Владимир Зеленский бол Украины дарангуйлагч, яагаад гэвэл түүний Ерөнхийлөгчийн албан тушаал хаших бүрэн эрхийн хугацаа дууссан. Ийм учраас Америк цаашид дарангуйлагч Зеленский болон Киевийн дэглэмд зориулж мөнгө өгөхөө болих ёстой... Украинд ардчилал гэж алга, ер нь АНУ-ын татвар төлөгчид Киевийн санхүүжүүлэх албагүй. Америк одоо сар бүр 1 тэрбум долларыг Украины Засгийн газарт илгээдэг, мөн бараг 200 тэрбум долларыг Украины хэзээ ч ялахгүй дайнд зориулан өгч байгаа" хэмээн мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Украины Үндсэн хуулинд зааснаар 2024 оны 5 сарын 21-ний шөнө Ерөнхийлөгч Зеленскийн бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Украинд энэ оны 3 сарын 31-нд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой байсан. Гэвч Зеленский уг сонгуулийг цуцалсан билээ.
#МЦогзолмаа орчуулав.
Конгрессын гишүүн Грин: Зеленский бол дарангуйлагч
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02