Украин улсын Дээд Рада буюу парламентын депутат Сергей Гривко “ЗХУ-ын үед үр хүүхэдгүй иргэдээс татвар авдаг байсан, яг түүн шиг татвар хураамж ногдуулах санал гаргаж байна. Хүүхэдгүйн татвар ногдуулах хуулийн төслөө бүртгүүлсэн, энэ нь манай хүн амын өсөлтийг сайжруулна” хэмээн мэдэгдлээ. "Хүүхэдгүйн татвар хэдэн хувь байх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ 21-58 нас хүртэлх бүх украинчуудаас ийм татвар авснаар хүн ам зүйн шинэчлэл хийнэ гэж эрх баригчид найдаж байна. Тэр бүү хэл хүүхэдтэй иргэдэд хүртэл шинэ татварыг ногдуулахаар болжээ. Тодруулбал 1 хүүхэд төрүүлсэн бол 1,5%-ийн татвар, 2 хүүхэдтэй бол 1-0,5%-ийн татвар авахаар төлөвлөж байна" хэмээн “СТРАНА.ua” мэдээллээ. Гэвч энэ хуулийн төслийг сайшааж дэмжихгүй гэдгээ хэд хэдэн депутат аль хэдийн илэрхийлжээ.
Нэмж өгүүлэхэд, М.В.Птухийн нэрэмжит Хүн ам зүй, нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Элла Либанова “Украины хүн амын тоо буурч байгаа. Иймээс ойрын 10 жилд энэ улсад хүн ам зүйн сүйрэл болно гэж бид таамаглаж байна. 2033 он гэхэд Украины хүн ам 26-35 сая болж цөөрнө” хэмээн мэдэгдлээ.
Сонирхуулахад, "Wikipedia"-д бичсэнээр Украин хамгийн сүүлд 2001 онд хүн амаа албан ёсоор тоолоход 48'240'902 иргэнтэй байсан. Харин 2023 онд Украины хүн ам 38 сая болж буурсан гэж ХМХ мэдээлж байна, гэхдээ энд ОХУ-д дагаар орсон 4 муж болон Крым, Севастополь багтсан бололтой.
#МЦогзолмаа орчуулав.
Украин хүүхэдгүйн татвар авдаг болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02