Англи улсын Шадар сайд Оливер Дауден хүн амдаа хандаж уриалга гаргасан биш англичуудыг айлгаж орон даяар бөөн шуугиан дэгдээлээ. “Хямрал дэгдэж Онц байдал үүссэн тохиолдолд англичууд төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу хөдлөх ёстой. Үүний дүнд бүх нийтээрээ тогтвортой байдлаа хадгалж Онцгой байдал болон Яаралтай тусламж зэрэг албадын ачааллыг багасгахад тусална. Айл өрх бүр багаар бодоход 3 хоног хэрэглэх лаазалсан хүнс, цэвэр ус нөөцлөх ёстой” хэмээн Шадар сайд Дауден мэдэгдсэн байна. Үүний дараа англичууд шууд л бөөн бөөнөөрөө хүнсний дэлгүүрүүд рүү “довтолж” будаа, гоймон, савтай цэвэр ус, лаазалсан хүнс, чүдэнз зэрэг гартаа таарсан бүхнийг бөөндөж худалдан авсаар хэдхэн цагийн дотор дэлгүүрүүдийнхээ лангууг хоосолжээ.
Супермаркетуудын эзэд сүүлдээ ард иргэдэд хандаж мэдэгдэл гарган “Үймж сандрах хэрэггүй. Өргөн хэрэглээний барааг хэт олноор худалдаж авахгүй дэмий хэрэг” хэмээжээ.
Бүх зүйл Английн Засгийн газар албан сайтаа сурталчилснаас эхлэлтэй. “Хаант улсын албатууд орон гэртээ хямралаас сэргийлэн төрөл бүрийн барааг нөөцлөх ёстой.... Үер усны аюул болон тог цахилгаан тасалдах, усан хангамж тасрах, Цар тахал, кибер довтолгоо, GPS системийн ажиллагаа доголдох, цөмийн дайралт зэрэг бүх нийтийг хамарсан ямарваа хямралт нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүнийг даван туулж амьд үлдэхийн тулд айл өрх бүр дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай: гар утас цэнэглэх тэжээлийн блок, гар чийдэн ба радиогийн зай, эмийн сан, антисептик нойтон салфетка, савтай цэвэр ус, лаазалсан хүнс эсвэл ус нэмж буюу халааж хэрэглэх зориулалттай хуурай хүнс. Хүүхэдтэй айл өрхүүд мөн хүүхдийн сүү, живх, хэрэв гэрийн тэжээмэл амьтантай бол хоолыг нь бэлдэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэлийг аажим аажмаар хийж гүйцэтгээрэй. Мөн гал тогооныхоо шүүгээг шалгаарай. Зарим айл удаан хадгалах зориулалттай хүнсийг хангалттай хэмжээгээр хадгалсан байж магадгүй” хэмээн Английн Засгийн газрын сайтын мэдэгдэлд дурджээ.
Гэвч ихэнх англичууд нөгөө сайт руу нь оролгүй зүгээр л Даудены уриалгыг сонсчихоод үймэн бужигнасан бололтой.
Английн Засгийн газар энэ удаа ард түмнээ үнэхээр айлгаж сандрааснаа ойлгосон бололтой маргааш нь “Даудены зөвлөгөө ийм үймээн сандраан дэгдээх ёсгүй байсан юм, гэхдээ л бэлтгэл хэрэгтэй шүү” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Англичууд чүдэнз, лаазалсан хүнс нөөцөлж эхлэв
2024-5-28
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.