“Умард Солонгос улс малын өтөг шивх болон хог хаягдалтай 150 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын хил рүү хөөргөлөө. Энэ нь олон улсын хууль эрх зүйг ноцтой зөрчсөн хэрэг төдийгүй манай ард түмний аюулгүй байдалд заналхийлж байна. Бид Умард Солонгост хандаж хүн бусын бүдүүлэг, бузар булай үйлдлээ зогсоохыг хатуу сануулсан: Харин өөрийн иргэдэд хандаж иймэрхүү зүйлсийг олж илрүүлсэн бол гар хүрч болохгүй шууд цагдаад мэдээлэхийг зөвлөж байна” хэмээн Сөүлийн штабын дарга нарын Нэгдсэн хороо мэдээлсэн тухай “Yonhap News Agency” агентлаг дамжууллаа. Агаарын бөмбөлгүүд 5 сарын 28-наас хил давж урд хөршийн Өмнөд Кенсан болон Кенги, Канвондо, Енчхон зэрэг мужаар тархаж олон газарт унажээ. Эдгээр агаарын бөмбөлөг дотор хуванцар лонх, батарей, гутлын өөдөс тасархай зэрэг хог новш, тэр бүү хэл малын өтөг бууц байсан талаар Өмнөд Солонгосын ХМХ бичжээ.
Нэмж өгүүлэхэд, энэ үйлдэл нь Умардынхны урд хөршдөө өгч буй хариу гэнэ. Өмнө нь буюу 5 сарын 26-нд Өмнөд Солонгос баахан ухуулгын хуудсыг хойд хөрш рүүгээ цацжээ. “Өмнөд Солонгосын сурталчилгаа ухуулгын хариуд бид яг адилхан арга хэмжээ авна” хэмээн Умард Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд Ким Ган Ир мэдэгдэж дээрх байдлаар хариулсан аж.
#МЦогзолмаа орчуулав.
Умардынхан бөөн хогтой агаарын 150 бөмбөлгийг Өмнөд рүү илгээв



Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02