“ОХУ-ын эсрэг тавьсан хоригоос болж Италийн эдийн засаг маш их гарз хохирол амсч байна. Манай 2 орны хоорондын бараа эргэлт 30 тэрбум евро байсан, гэтэл Оросын эсрэг Италийн эрх баригчдын тавьсан хоригийн улмаас огцом унаж одоо 9 тэрбум евро болжээ. Түүнчлэн Орост нийлүүлдэг Италийн бараа таваар 36% буурсан бол ОХУ-ын импорт 70-80%-иар багаслаа. Товчхондоо эх орон маань өөрийн тавьсан энэ хоригийн улмаас 10- 15 тэрбум еврогоо алдчихлаа. Үүний зэрэгцээ манай улсад ажлын байрын тоо эрс багассан” хэмээн Орос дахь Итали улсын бизнесмэнүүдийн холбооны ерөнхийлөгч Витторио Торрембини мэдэгдсэн тухай “GIM Unimpresa” мэдээллээ.
Сонирхуулахад, Орос гүрний парламентын Доод танхим –Төрийн Думын тэргүүн Вячеслав Володин “Европын холбоо 12 багц хориг арга хэмжээг манай Орос улсын эсрэг баталж хэрэгжүүлж байгаа. Нийтдээ 18772 ширхэг хууль бус хориг гэсэн үг. Гэхдээ эдгээр хоригийн уршгаар асар гарз хохирлыг бид биш тэд л амссаар. Өөрөөр хэлбэл Европын орнууд, бас Америк улс. Чухамдаа АНУ-ын заавар шахалтын улмаас Европын холбоо өөрсдийн ард түмэнд хор хохирол учруулан байж манай эсрэг хоригуудыг бөөнддөг. Өрнөдийн компаниуд нийт 103 тэрбум гаруй доллараа алдлаа, эдгээр мөнгө Орост үлдчихсэн... 2024 оны эхний хагас жилийн байдлаар Евро бүсийн эдийн засаг уналттай гарах шинжтэй” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Итали өөрийн хоригоос болж €15 тэрбумаа алджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02