Хятадын алдарт "Terracotta Army" буюу шавар армиас холгүйхэн саркофагтай эрдэнэсийн сан олдсон тухай “Arkeonews” мэдээллээ. Энэ чухал нээлтийг Хятадын анхны император бөгөөд шавар армийг бүтээсэн Цинь Шихуандийн бунханд хийжээ. "Тансаг чимэглэлтэй, асар их алт эрдэнэсээр дүүрэн саркофагийг 16 метрийн гүнд нуусан байна. 16 тонн эрдэнэс, ховор олдвор олдлоо" хэмээн Хятадын археологичид ярилаа. Жишээлбэл, зэр зэвсэг, хуяг дуулга, хаш гоёл чимэглэлийн зүйлс, сав суулга, 6000 ширхэг хүрэл зоос, тэмээний алтан болон мөнгөн баримал хэдийг судлаачид олжээ.
Саркофаг доторх шарилыг императорын төрсөн хүү буюу ханхүү Гао ханхүү гэж зарим судлаач дүгнэсэн. Харин өөр нэг хувилбараар энэхүү саркофаг нь жанжин эсвэл дээдсийн хүрээлэнгийн язгууртан байх магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн эрдэмтэд бунхан доторх 3 хүний нас, хүйсийг тодорхойлж чадсан. Судалгааны ажил үргэлжилж байгаа.
Хятадад 16 тн эрдэнэс олджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02