“Хятад улсын тайконавтууд (сансрын нисгэгчид) 2030 он гэхэд Сарны гадаргуу дээр хөл тавих болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2 тайконавт Сарнаа явагчийг жолоодож манай гарагийн дагуул дээр бууна. Тэд Сарнаа явагчаар гадаргуу дээр шилжин хөдөлж эрдэм шинжилгээний ажил явуулахаар төлөвлөсөн” гэж Хятадын Сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдах газар (CMSA) мэдэгдлээ.
Хятад бол өөрийн сансрын станц барьсан 3 дахь орон. 2022 оны сүүлээр хятадууд “Тяньгун” (Тэнгэрийн ордон) хэмээх анхны, олон модульт сансрын станцаа угсарч дууссан билээ. 69 тонн жинтэй “Тэнгэрийн ордон”-ы 3 модуль 400 км өндөрт байгаа. Ашиглалтын хугацаа 10-20 жил. Түүнчлэн Хятад улс дэлхийд анх удаа Сарны эсрэг тал руу Сарнаа явагчийг илгээж хөрсний дээж авч ирсэн, бас Ангараг гарагийн хөтөлбөрөө эхлүүлээд байна. Хятадууд ойрын 10-15 жилд Саран дээр бааз барих, Ангараг гараг болон дэлхийн ойролцоох астероидуудаас хөрсний дээж авч ирэх, Ангараг руу нисгэгчтэй сансрын хөлгөө илгээхээр төлөвлөж байна. Хятад 2016 оноос хойш сансрын салбарт хамтран ажиллах 46 гэрээг дэлхийн 19 улс, мөн олон улсын 4 байгууллагатай байгуулжээ.
#МЦогзолмаа орчуулав
Хятадын сансрын нисгэгчид 2030 онд Саран дээр бууна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11