Хятад улсын эрдэмтэд лабораторид “GX_P2V” коронавирүсийн шинэ, мутант хувилбарыг бүтээсэн тухай “BioRxiv” шинжлэх ухааны сэтгүүл мэдээлэв. Бээжингийн Хими-технологийн их сургуулийн болон Клиникийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд “Энэ бол “SARS-CoV-2” -той төстэй вирүсүүдийн патоген механизмыг ойлгоход хэрэгтэй маш сайн загвар” хэмээн мэдэгдлээ. Хятадууд энэ шинэ коронавирүсээ гений өөрчлөлттэй (гений бүтэц нь хүнтэй төстэй) оготно хулгана дээр туршихад маш богино хугацааны дотор бүгд (100%) үхжээ. Тодруулбал, 8-хан өдөрт. Энэ хугацаанд вирүс нь туршилтын амьтдын уушиг, хоолой, яс, нүд зэрэгт тархан уураг тархинд нэвтэрсний дараа үхэлд хүргэжээ. Үхэхийн өмнө мэрэгчдийн биеийн жин огцом буурч нүд нь их өвдөж цагаарсан гэнэ.
Шинэ вирус-мутантыг “COVID 19”-н үеэл гэж хэлж болно. “GX_P2V” (short_3UTR)-г бүтээхдээ ковидын Цар тахлаас 3 жилийн өмнө Малайзын панголинуудаас олсон “GX/2017” вирүс дээр суурилжээ.
Лондоны Их сургуулийн коллежийн Гений хүрээлэнгийн тахал судлалын шинжээч Франсуа Баллу “Энэ бол маш аймшигтай бөгөөд шинжлэх ухааны үүднээс ямар ч утга учиргүй туршилт. Туршилт явуулсан лабораторийн аюулгүйн арга хэмжээний тухай мэдээлэл огт алга. Хэрэв туршилт буруу эргэвэл юу болохыг би төсөөлж байна” хэмээн мэдэгдлээ. Харин Стэнфордын анагаах ухааны профессор Геннадий Глинский “Энэ галзуурлыг оройтоогүй дээр нь зогсоох ёстой” гэж шүүмжилжээ.
Хятадууд 100% хөнөөдөг шинэ коронавирүс бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв5 цаг 42 мин
-
АНУ: Манай улс Гитлер ба Сталины эсрэг тэмцэж ялсан11 цаг 6 мин
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус13 цаг 35 мин
-
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлааӨчигдөр 20 цаг 04 мин
-
“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛААӨчигдөр 20 цаг 01 мин
-
€1-гийн Итали оронӨчигдөр 19 цаг 03 мин
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээӨчигдөр 17 цаг 56 мин
-
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн томилгоо хийгдлээӨчигдөр 15 цаг 12 мин
-
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааӨчигдөр 15 цаг 05 мин
-
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн баринаӨчигдөр 15 цаг 01 мин
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлааӨчигдөр 09 цаг 45 мин
-
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орноӨчигдөр 08 цаг 06 мин
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боловУржигдар 17 цаг 58 мин
-
“E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй холбогдож буйг Ерөнхий сайд хэллээУржигдар 16 цаг 15 мин
-
Риттер: Өрнөдийн ХМХ сэрж Украины хувьд бүх юм дууссаныг ойлголооУржигдар 14 цаг 28 мин
-
ОХУ: Хүүхдийн тэтгэлэг төлдөггүй хүмүүсийг ил тод зарланаУржигдар 10 цаг 14 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ131 үзсэн
-
€1-гийн Итали орон63 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм0 сэтгэгдэл
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА0 сэтгэгдэл
-
29 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов0 сэтгэгдэл