Оросын “Крокус Сити Холл” цогцолборт 2024 оны 3 сарын 22-нд халдлага үйлдсэн террористуудад тусалсан хэрэгт сэжиглэн 3 хүнийг Москва, Екатеринбург, Омск хотод баривчилсан тухай тус орны Холбооны аюулгүйн алба (ХАА) мэдээллээ. “Баривчлагдсан этгээдүүдийн 1 нь Оросын иргэн, 2 нь гадаадынхан, бүгд Дундад Азиас гаралтай. Тэдний 2 нь халдлага үйлдэхэд ашигласан галт зэвсэг, тээврийн хэрэгсэл худалдаж авах мөнгө шилжүүлсэн, харин 3 дахь нь террористуудыг хөлслөх, санхүүжүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон нь тогтоогдлоо” хэмээн “ТАСС” агентлагийн мэдээнд дурджээ. Өмнө нь Дагестанд баривчлагдсан хүмүүсийн 1 нь бас террористуудыг галт зэвсгээр хангаснаа хүлээсэн байна.
“Крокус Сити Холл”-ын халдлагын улмаас 145 хүн амь үрэгдсэн, үүний 6 нь хүүхэд. Алан хядах ажиллагааны дараа 4 террористыг баривчилжээ, бүгд Тажикистаны иргэд. Одоо тэдний хамсаатан 10 хүнийг хорьж шалгаж байгаа, ихэнх нь тажикууд.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өмнө нь энэ террорист халдлагад Украин улс хамаатай тухай мэдэгдсэн бол ХАА-н захирал Александр Бортников 3 сарын 26-нд “Крокусын террорист ажиллагаанд АНУ болон Англи, Украины тусгай албад холбоотой байх магадлалтай” гэж хэлсэн. Харин Өрнөдийнхөн энэ халдлагыг Украин биш харин “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэсэн хувилбар дээр хатуу зогссоор байна.
#МЦогзолмаа орчуулав.
Террористуудын 3 хамсаатныг 3 хотоос баривчилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв10 цаг 59 мин
-
АНУ: Манай улс Гитлер ба Сталины эсрэг тэмцэж ялсан16 цаг 23 мин
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус18 цаг 52 мин
-
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлааУржигдар 20 цаг 04 мин
-
“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛААУржигдар 20 цаг 01 мин
-
€1-гийн Итали оронУржигдар 19 цаг 03 мин
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээУржигдар 17 цаг 56 мин
-
Б Хурц нарт холбогдох тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болговУржигдар 15 цаг 17 мин
-
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн томилгоо хийгдлээУржигдар 15 цаг 12 мин
-
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааУржигдар 15 цаг 05 мин
-
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн баринаУржигдар 15 цаг 01 мин
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлааУржигдар 09 цаг 45 мин
-
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орноУржигдар 08 цаг 06 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ132 үзсэн
-
€1-гийн Итали орон64 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм0 сэтгэгдэл
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА0 сэтгэгдэл
-
29 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов0 сэтгэгдэл