Судлаачид дэлхийн 45 орны нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг харьцуулжээ. Дубайн нийтийн тээврийн тасалбар дэлхийд хамгийн хямд бөгөөд бүтэн сар зорчиход дунджаар 350 дирхам буюу 95 ам.доллар төлдөг аж. Энэ мөнгө бол Арабын Нэгдсэн Эмир улсын сарын дундаж цалингийн 2,3%-тай тэнцдэг. Харин хамгийн хүртээмжтэй нийтийн тээвэртэй хотын жагсаалтыг Сан-Паоло, Стамбул, Торонто тэргүүлжээ. Сонирхуулахад, дэлхийн зарим оронд нийтийн тээвэр үнэ төлбөргүй, тухайлбал Таллинн, Люксембург, Валеттагийн оршин суугчид үнэгүй зорчдог юм байна.
Манай гарагийн хамгийн өндөр үнэтэй нийтийн тээвэртэй хот бол Английн Лондон, тэнд сард 271 доллараар зорчдог. Энэ үзүүлэлт Австралийн Мельбурнд 190 доллар, Ирландын Дублин хотод 166 доллар. Харин нэг удаагийн зорчих тасалбар Лондон, Цюрих, Осло хотод хамгийн өндөр үнэтэй.
Дубайн нийтийн тээвэр хямд боловч чанга, хатуу дүрэмтэй, өндөр торгуультай. Нийтийн тээвэрт гуйлга гуйх хориотой, мөн чихэвчгүйгээр чанга хөгжим сонсч бусдад таагүй байдал үүсгэх зэрэг яльгүй зөрчил гаргах бүрд зорчигчийг 100 -2000 дирхамаар торгодог. Нийтийн тээвэрт юм идэж уух, бохь зажлах, жирэмсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суудалд суух, хөлөө суудал дээр тавих, гэрийн тэжээмэл амьтантай зорчих зэрэгт 100 дирхамаар торгоно. Тасалбаргүй зорчих, төлсөн тасалбарын маршрутын дагуу биш өөр бүсэд зорчих, Хянагчдад тасалбараа шалгуулахаас татгалзах, хугацаа дууссан билетээр зорчих, бусдын билет ашиглах, зорчих тасалбар дамлаж зарах, бараа сурталчлах, тамхи татах, шүлсээ хаях, хог тарих, ослын товчлуурыг дарж дүрсгүйтэх зэрэгт 200 дирхамын торгуультай. Нийтийн тээвэрт унтах 300 дирхам, архи авч явах 500 дирхам, хуурамч тасалбараар зорчих 500 дирхам, галт зэвсэг ба хутга мэс болон амархан шатах материал авч явах 1000 дирхам, бусдын өмчийг сүйтгэх 2000 дирхам.....
Орчуулсан #МЦогзолмаа
Дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэр Дубайд байдаг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
€1-гийн Итали орон6 цаг 3 мин
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ7 цаг 10 мин
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа15 цаг 21 мин
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боловУржигдар 17 цаг 58 мин
-
“E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй холбогдож буйг Ерөнхий сайд хэллээУржигдар 16 цаг 15 мин
-
Риттер: Өрнөдийн ХМХ сэрж Украины хувьд бүх юм дууссаныг ойлголооУржигдар 14 цаг 28 мин
-
ОХУ: Хүүхдийн тэтгэлэг төлдөггүй хүмүүсийг ил тод зарланаУржигдар 10 цаг 14 мин
-
29 градус дулаанУржигдар 08 цаг 03 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА2024-05-06
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ2024-05-06
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв210 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ128 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан51 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм0 сэтгэгдэл
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА0 сэтгэгдэл
-
29 градус дулаан0 сэтгэгдэл