“Хятадын эрх баригчид коронавирүсийн халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийн жинхэнэ тоог нууж байна. Тус улсад “тэг ковид” бодлогыг цуцалсны дараа 2 сарын хугацаанд 1,87 сая хятадууд ковидоор нас барсан” хэмээн “jamanetwork.com” мэдээллээ. Сиэтл дэх Фред Хатчинскийн Хавдрын төв өөрийн судалгаа явуулсны эцэст 2022 оны 12 сараас 2023 оны 1 сарын хугацаанд Хятадад “хэт олон үхэл” тохиосныг олж тогтоосон гэжээ. Тэд энэхүү судалгаандаа Хятад улсын Бээжингийн их сургууль, мөн Цинхуа ихсургууль, Харбины Технологийн дээд сургуулиудын нийтэлсэн нас баралтын мэдээллийг ашигласнаас гадна тус улсад хамгийн өргөн хэрэглэгддэг “Baidu” хайлтын системд түлхүүр үгсийн тусламжтай хайлт хийсэн. Дараа нь тэд математик аргачлалаар тооцоолж Хятад даяар хичнээн хүн ковидоор нас барсныг гаргасан юм байна.
Хятадын өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв “Цар тахлын үеэр Хөл хорио, хориг арга хэмжээг цуцалсны дараа 1 тэрбум гаруй хүн коронавирүсийн халдвар авсан, энэ бол манай хүн амын 82,4%” хэмээн мэдээлсэн.
Нэмж өгүүлэхэд, “COVID 19” бүрэн дарагдаагүй, шинэ штамм илэрсээр байна. “Шинэ штаммыг BA.2.86 гэж нэрлэсэн. Одоогоор энэ штамм Америк, Дани, Израильд илэрчээ” хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв (CDC) мэдэгдэв.
JAMA: 2-хон сард бараг 2 сая хятадууд ковидоор нас барсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ДЭМБ давс бага идэхийг уриалав1 цаг 50 мин
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ8 цаг 45 мин
-
28 градус дулаан11 цаг 30 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ103 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна84 үзсэн
-
УБ-т 28 градус75 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл