Узбекистан улсын сургууль, цэцэрлэгт 9 сарын 20-ноос “Йоджуулах хөтөлбөр” хэрэгжиж эхэлжээ. Гэтэл 2 хоногийн дараагаас тус орны Наманганск мужийн Чустск дүүрэгт хүүхдүүд олноор эмнэлэгт хэвтэв. “Йоджуулах хөтөлбөрийн хүрээнд “Антиструмин” гэдэг йод агуулсан эм уусан 600 гаруй хүүхэд хордож эмнэлэгт хандаж эмчлүүлж байна” хэмээн Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдээллээ. Анх 71 хүүхэд эмнэлэгт ирсэн ч удалгүй өвдсөн хүүхдүүд ар араасаа цуварчээ. “Тэдэнд халуурах, гэдэс өвдөх, ходоод өвдөх, бөөлжих, гүйлгэх гэсэн шинж тэмдэг илэрч байв. Ихэнх хүүхдэд хордлого гэсэн онош тавьсан” хэмээн Узбекистаны эмч нар ярилаа. “9 сарын 23-ны байдлаар зөвхөн Наманганск мужийн эмнэлэгт 450 хүүхэд хэвтлээ. Тэдний 306 нь Чустск дүүргийнх. Хордлого авагсдын дунд хүнд өвдсөн хүүхэд байхгүй. 149 хүүхдийн бие дээрдсэн тул гэр лүү нь явуулсан... Өвчний шалтгаан вирүсийн хурц халдвар байх магадлалтай. Өвдсөн хүүхдүүдийн 20 нь йод уугаагүй, мөн 2 хүүхдээс ковид илэрлээ” гэж Эрүүл мэндийн яамны орлогч сайд Эльмира Баситханова мэдэгдэв. Харин “Ферган” сувгийн дамжуулснаар Наманганскаас гадна Ташкент, Андижанск мужуудад хүүхдүүд хордсон аж.
“Йоджуулалтын хөтөлбөр эхлэхээс өмнө эрх баригчид бидний санал бодлыг огт асуугаагүй” гэж эцэг эхчүүдийн төлөөлөл шүүмжилж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Узбекистаны Эрүүл мэндийн яам “Антиструмин” эмийг хориглосон тухай зарлажээ. Харин Ерөнхий прокурорын газар энэ хэрэгт эрүүгийн хэрэг нээж, уг эмийг үйлдвэрлэдэг эмийн үйлдвэр дээр шалгалт хийж байна. “Хүүхдүүдийн өвдсөн шалтгааныг тогтоохоор лабораторийн судалгаа явуулж байна. Одоо 2 таамаглал дэвшүүлсэн. Нэг бол “Антиструмин” уусны дараа йодын тун хэтэрсэн, эсвэл хоол хүнсний хордлого.... Урьдчилсан дүгнэлтээр “Антиструмин” эмэн дэх йодын агууламж нь насанд хүрээгүй хүүхдийн хоногт хэрэглэх нормоос нилээд хэмжээгээр давсан болох нь батлагдлаа” хэмээн шинжээчид мэдэгджээ.
Узбекистанд 600 гаруй хүүхэд хордож эмнэлэгт хэвтжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ6 цаг 51 мин
-
28 градус дулаан9 цаг 36 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ101 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна83 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл