“Өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүс стресст илүүтэй өртөж цагаас өмнө хөгширдөг. Өөрөөр хэлбэл түрээсийн байр, орон сууцтай холбоотой стрессийн улмаас бие махбодийн хөгшрөлт эрт эхэлж байгааг бид олж тогтоолоо. Биологийн хөгшрөлт бол бие организмын эдүүд, эсүүдийн ажиллагаа буурсантай холбоотой. Стресс мэдээж биологийн хөгшрөлтийг түргэсгэдэг. Энд бодит нас онц нөлөөгүй” хэмээн Английн Эссексийн их сургуулийн болон Австралийн Аделаидын их сургуулийн эрдэмтэн судлаачид мэдэгдсэн тухай “DailyMail” бичжээ.
Эрдэмтэд судалгаандаа 1420 хүнийг хамруулав. Түрээсийн төлбөр тогтмол төлөхтэй холбоотой стресс хэрхэн эрт хөгшрөлттэй холбоотой болохыг эрдэмтэд тодруулахыг хүсчээ. Түрээсийн төлбөр, түрээслэх хугацаа, түрээсэлсэн байр ба орон сууцны төрөл, төрөөс үзүүлдэг санхүүгийн дэмжлэг, төвлөрсөн халаалт, төлбөрийг цагт нь төлөлгүй өр зээл тавьсан эсэх зэрэг олон хүчин зүйлийг судлаачид тооцсон байна. Үүний зэрэгцээ эрдэмтэд судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл цуглуулж, цусны дээж авч байв. Тэд цусны дээжийг шинжилж ДНХ-ийн метилжилтийг хянаж байлаа. ДНХ-ийн метилжилт бол биологийн процесс бөгөөд түүний тусламжтай ДНХ молекулд метилийн бүлгүүд нэмэгддэг аж. Түүнээс гадна метилжилт нь ДНХ-ийн сегментийн идэвхийг өөрчилдөг, энэ үйл явц доголдсоноор эрт хөгшрөх болон хорт хавдар, чихрийн шижин, астма зэрэг өвчин тусах магадлалтай. “Муу экологитой дүүрэгт байр, орон сууц түрээсэлдэг, эсвэл түрээсийн төлбөрөө цагт нь төлж чаддаггүй хүмүүст голдуу ДНХ-н метилжилтийн доголдол бүртгэгдсэн. Стрессийн энэ хүчин зүйл бүр тамхинаас ч илүү ихээр хөгшрүүлдэг” гэж эрдэмтэд дүгнэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
DailyMail: Өөрийн гэр оронгүй хүмүүс стресстэж эрт хөгширдөг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ6 цаг 29 мин
-
28 градус дулаан9 цаг 14 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ101 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна83 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл