Коронавирүсийн эсрэг вакцин тариулсан хэрнээ ковидоор нас барсан хүмүүсийн тоо шоконд оруулсан тухай мэдээлэл Европын ХМХ-ээр цацагдлаа. ДЭМБ-ын мэдээгээр 2022 оны 5 сарын байдлаар Англид 15113 хүн коронавирүсээр амиа алдсан, тэдний 13666 нь вакцинжуулалтад хамрагдсан байв . Тодруулахад, ихэнх нь 3 удаа вакцин тариулжээ.
"“Covid 19-өөр нас барсан хүмүүсийн 90% нь вакцин хийлгэсэн ба тэд бүр 3 удаа тариулсан байв. Энэ хандлага одоо ч ажиглагдаж байна. Английн Засгийн газар вакцинжуулалтад хамрагдсан хэрнээ амиа алдсан хүмүүсийн хувь хэмжээг хараад шоконд орсон. Вакцин тариулаагүй хүмүүс ковидоор өнгөрөх нь буурч байхад харин вакцинд хамрагдсан хүмүүсийн нас баралт нэмэгдсээр байгаад шинжээчид ихэд түгшиж байна. Энд тодорхой зүй тогтол байгааг эрдэмтэд олж тогтоосон. Насны бүлгээр авч үзэхэд вакцины тун хийлгэснээс хойш 5 сарын дараа хүн амын 100 мянган хүн тутамд ногдох үхэл нь вакцин хийлгээгүй бүлэгтэй харьцуулахад нэмэгдэж байв. 1 тун тариулсан хүмүүсийн тоо 66% байлаа. Дараагийн 5 сард буюу 2021 оны 12 сар хүртэлх хугацаанд нас барсан хүмүүсийн ихэнх нь 2 тун вакцин хийлгэсэн ажээ. 5 сарын сүүлээр огт вакцинд хамрагдаагүй бүлэгт л үхлийн түвшин хамгийн доод хэмжээнд ажиглагдав. ДЭМБ ийм учраас 1,5 настайгаас 17 нас хүртэлх хүүхдүүд вакцин тариулахгүй байж болно гэж зөвлөсөн тухай “SAGE”-н шинжээчид мэдэгдлээ. Түүнчлэн вакцинд хамруулах дараалалд өөрчлөлт оржээ. Ахмад настнууд, хүнд өвчтэй хүмүүсийн хувьд вакцинжуулалт чухал хэвээр, гэхдээ улс орнууд тус тусдаа өөрийн онцлогт тохируулах шийдвэр гаргах ёстой хэмээжээ" гэж Европын ХМХ бичжээ. . .
Ковидоор нас барсан хүмүүсийн 90% нь вакцин хийлгэсэн байжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ7 цаг 51 мин
-
28 градус дулаан10 цаг 36 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ102 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна84 үзсэн
-
УБ-т 28 градус74 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл