Орос, Хятадын эрдэмтэд хамтарч хавдар, хорт хавдрын эсрэг шинэ эм бэлдмэл бүтээсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв. “Бие организмын эрүүл эсүүдэд хор хөнөөл учруулахгүйгээр хорт хавдрыг устгах эм бэлдмэлийг эрдэмтэн судлаачид бүтээж чадлаа. Гол суурь нь тритерпеновын хүчлүүд, эдгээр нь олон ургамалд агуулагддаг. Жишээ нь алим, олив, сармис. Алим, оливын хандаар бэлдсэн хүчил дээр суурилан боловсруулсан байгалийн гаралтай шинэ эм бэлдмэл нь шууд хорт хавдрын эсүүдэд нэвтэрч улмаар өөрийгөө устгах процессыг эхлүүлдэг. Хамгийн гол нь шинэ эм хавдрын хажуугийн эрүүл эсүүдэд маш бага нөлөө үзүүлж байв. Эрдэмтэд эдгээр молекулыг химийн “тээвэрлэгч”-тэй холбосны хүчинд тэдгээр нэгдлийг гэмтсэн эсүүдийн дотор хүргэж чадлаа... Эрдэмтэд тритерпенов хүчлүүдтэй (ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдлүүд) туршилт явуулахад митохондри болон эсүүдийн гол “цах станц”-ыг блоклох чадвартай нь тогтоогдсон аж. Ялангуяа митохондри бол хавдрын эсүүдэд онцгой идэвхтэй, энэ онцлогийг эрдэмтэд ашиглажээ. Тухайлбал, “цах станц”-ын ажиллагааг дарамталснаар хавдрын эсүүд хуваагдахыг зогсоодог, харин митохондрийг тогворгүй болгосноор тусгай бодисууд ялгарч тэдгээр нь хорт хавдрын эсүүдийг өөрийгөө устгахад хүргэдэг аж. Эрдэмтэд хэдэн төрлийн эм бэлдмэл бүтээж 3 өөр хавдрын эсүүдэд туршсан. Шинэ эмийн харьцангуй бага тунгаар үйлчлэхэд хорт хавдрын эсүүд устгаж хажуугийн эдүүдэд бараг нөлөө үзүүлээгүй” хэмээн мягмар гарагт Оросын Шинжлэх ухааны сангийн хэвлэлийн алба мэдэгдлээ. Багийн удирдагчаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харъяа Уфа хотын Холбооны судалгааны төвийн Газрын тосны хими, катализийн хүрээлэнгийн эрдэмтэн Дарья Недопекина ажиллажээ.
Эрдэмтэд ойрын хугацаанд эдгээр молекулаа амьтад дээр туршихаар бэлдэж байна. Хэрэв амжилттай болбол дараа нь сайн дурынхныг хамруулж туршилт явуулах аж. Энэ талаарх материалыг “Membranes” нийтэлжээ.
Алим, оливоор хавдрын эсрэг эм бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ5 цаг 27 мин
-
28 градус дулаан8 цаг 12 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ101 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна83 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл