Image description
Хакерууд 10-р сарын 19-нд Аргентины Засгийн газрын өгөгдлийн баазад [RENAPER] нэвтэрсэн тухай “The Record” сонин мэдээллээ. Энд тухайн орны бүх хүн ам буюу бараг 46 сая хүний мэдээллийг агуулсан ID-карт хадгалагддаг аж. Хакерууд хулгайлахаар барахгүй энэ нууц мэдээллээ интернэтэд цацаж эхэлжээ. Тус сонины мэдээлснээр бүр 9 сард анх Аргентины үндэсний реестрийг эвдэж нэвтэрсэн юм байна. Уг нь энэ бүгд тус орны Дотоод хэргийн яамны хяналтад байдаг билээ.
10 –р сарын 9-нд “Twitter” сүлжээнд “AnibalLeaks” гэсэн никтэй этгээд Аргентин улсын 44 алдартны иргэний үнэмлэхийн зураг болон бусад мэдээллийг цацсан, тэр дунд бүр Ерөнхийлөгч Альберто Фернандес болон хэдэн улстөрч, сэтгүүлч, спортын супер одод ч байв. Жишээ нь Лионель Месси, Серхио Агуэро. 
Маргааш нь хакерууд тусгай форум дээр зар тавьж, Аргентины дурын иргэний хувийн мэдээллийг худалдаж авахыг санал болгожээ. 3 өдрийн дараа орон нутгийн ХМХ-ээр өгөгдлийн санг хулгайлсан тухай мэдээлэл түгж гарав. Харин дараа нь Дотоод хэргийн яам энэ мэдээллийг баталжээ, гэхдээ тус яамын мэдэгдсэнээр “RENAPER"-т ямар ч хакер нэвтрээгүй, мэдээллээ алдаагүй гэнэ. Одоо эрх баригчид энэ хэрэгт буруутган төрийн 8 албан хаагчийг шалгаж байна. Нэмж өгүүлэхэд, Аргентины реестр дэх ID-карт нь ДХЯ-аас гадна Засгийн газрын бусад яам, агентлагт ч нээлттэй байдаг. Чухам энэхүү ресстрээс ЗГ-ын ихэнх байгууллага өөрийн иргэдийн хувийн мэдээллийг авч ашигладаг аж.