---Хятадын “People's Daily” сонины нийтлэлээс---
....Сүүлийн жилүүдэд Хятад даяар “инновацийн хөдөлгүүр”-ийг хөгжүүлж эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг хурдацтай бүтээж байна. Гэтэл АНУ, Өрнөдийн орнууд “Хятадын эдийн засгийн өсөлт хангалттай өндөр биш, хөгжлийн импульс буурч суларлаа. Иймээс энэ улсын хөгжил цэцэглэлт дуусгавар болсон” гэж худлаа мэдээлж байна. Манай орны эдийн засгийн хөгжил оргилдоо хүрсэн гэх иймэрхүү онол ямар ч үндэслэлгүй бөгөөд бодит баримтуудтай зөрчилдөж байна.
Шинэ эринд Хятадын эдийн засаг эрчимтэй өсөлтийн үе шатаас өндөр чанартай хөгжлийн үе шатад шилжиж буй. Хөгжлийн загвар маань хүчин зүйлсээр идэвхжүүлсэн өсөлтөөс инновацийн өсөлт болж өөрчлөгдсөн... Шинэ үйлдвэрлэх хүч гэдэг нь өндөр технологи, өндөр үр ашиг ба чанараар ялгарсан инноваци манлайлах үүрэгтэй дэвшилтэт, тэргүүлэх бүтээмжит үйлдвэрлэл юм.
2023 онд нарны батарей 54%, энергийн шинэ эх үүсвэртэй авто машин 30,3% харин генераторын төхөөрөмжийн үйлдвэрлэл 28,5% нэмэгдсэн. 2 оронтой өсөлт нь Хятадын хүчтэй зах зээл ба үйлдвэрлэлт, нийлүүлэлтийн боломжийн төгс хослолыг харуулж хөгжлийн хязгааргүй нөөц потенциалыг илтгэж байна.
Хятад 2023 онд оюунлаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн, түүний дотор үйлчилгээний роботууд 23,3%, харин 3D хэвлэлийн төхөөрөмж 36,2% өслөө. “Хятад дахь роботжуулалтын хувь өнөөдөр дэлхийн хэмжээний 52%-г эзэлж байна. Роботуудын шуурхай нөөц 1,5 сая ширхэгт хүрлээ” гэж Олон улсын Робот техникийн холбооны тайланд дурджээ.
2023 онд Хятадын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 2022 онтой харьцуулахад 6,8% өссөн, харин томоохон үйлдвэрүүдийн өсөлтөд оруулсан хуримтлалын коэффициент 50% орчим.
Өндөр технологийн салбаруудад оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 2022 онтой харьцуулахад 10,3% нэмэгдсэн... Тухайлбал, өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт 9,9% өсч, харин өндөр технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 11,4% ихсэв. ...2023 оны 9 сарын байдлаар шинэ стратегийн салбаруудад ажилладаг хятад компаниудын тоо 20 сая давлаа....
Ийнхүү манай эдийн засгийн өндөр өсөлт нь Өрнөдийн онол хуурамч гэдгийг баталж байна.
#МЦогзолмаа орчуулав.
People's Daily: Хятадын э/з буурсан гэж Өрнөд худлаа мэдээлдэг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ3 цаг 46 мин
-
28 градус дулаан6 цаг 31 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй103 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл