Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцууллаа
Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.
Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа танилцууллаа.
Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ3 цаг 46 мин
-
28 градус дулаан6 цаг 31 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй103 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл