Аргентины алдарт тамирчин, “Пари Сен-Жермен” клубын довтлогч Лионель Месси 2022 оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) мэдэгдлээ. Оны шилдэг хөлбөмбөгчний төлөө түүнтэй “ПСЖ” клубын Килиан Мбаппе, Мадридын “Реал” клубын Карим Бензем нар өрсөлдсөн юм. Харин 2022 оны шилдэг –эмэгтэй хөлбөмбөгчнөөр “Барселон” клубын тамирчин, Испаний шигшээ багийн Алексия Путельяс тодров. Тэрбээр тус шагналыг 2 жил дараалан авч байна.
Месси шагнал гардуулах ёслол дээр “Энэ үнэхээр гайхалтай, энд байх маш их тааламжтай байна. Би мэргэжлийн карьераа дуусгахаас өмнө манай гарагийн Цомыг гардаж авлаа, энэ бол өндөр үнэ цэнэтэй шагнал. Өөрийн гэр бүл болон эх орон нэгт аргентинчууддаа мэнд дамжуулж байна” гэж хэллээ. Тэрбээр 2019 онд мөн энэ шагналыг хүртсэн юм. Месси өөрийн орны шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож 2022 оны Дэлхийн аварга болж, бас тус тэмцээний шилдэг тоглогчийн шагнал авсан билээ.
Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ4 цаг 41 мин
-
28 градус дулаан7 цаг 26 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ101 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл