Монгол Улсын энхийг сахиулагч 154 цэргийг Нэгдсэн Үндэстний байгууллагааас шагнаж урамшуулжээ. "Өмнөд Суданд энх тайвныг сахиулж буй Монголын шилдэг 154 цэрэг, түүний дотор 4 эмэгтэй цэрэг албан үүргээ маш сайн гүйцэтгэж гавьяа байгуулсан тул НҮБ-ын медалиар шагналаа. Бид та нараар бахархаж байна” хэмээн НҮБ-ын албан мэдээнд дурджээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч одоо Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа аж. Монголын цэргүүд саяхан Дорнод салбарын Бор хотод шилжиж иржээ. “Монголын Зэвсэгт хүчний цэргүүд 2002 оноос эхэлж НҮБ-ын энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтан алба хашиж байгаа. Одоогийн байдлаар 21 мянга гаруй цэрэг, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцсон” хэмээн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Нэмж өгүүлэхэд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 75 жилийн ой энэ жил тохиож буй. Өнөөдөр манай гарагийн 125 орны 87 мянга гаруй "цэнхэр дуулгатнууд" НҮБ-ын 12 ажиллагаанд албан үүргээ гүйцэтгэж байгаа. 2023 оны 5 сарын 29-нд Олон улсын энхийг сахиулагчдын өдрөөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дэлхийн хамгийн аюултай газар нутагт албан үүргээ гүйцэтгэж байгаад энх тайвны төлөө амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв. 2022 онд Даг Хаммаршельдийн медалиар 103 цэнхэр дуулгатныг нэхэн шагнажээ. Харин 1948 оны 5 сарын 29-нөөс хойш авч үзвэл НҮБ-ын далбаан дор алба хашсан дайчдаас 4200 гаруй нь амиа алдсан юм.
НҮБ манай энхийг сахиулагчдыг шагнав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ1 цаг 17 мин
-
28 градус дулаан4 цаг 2 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй101 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл