Манай гарагийн хамгийн алдар цуутай хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси Америкт очиж шинэ багтайгаа нэгдлээ. Месси 2025.12.31 хүртэл тоглохоор АНУ-ын “Интер Майами” клубтэй гэрээ байгуулсан ба жилд 60 сая долларын цалин авна. Шинэ тоглогч Леог танилцуулах ёслолд цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирж дэлхийн өнцөг булан бүрд 3,5 тэрбум хүн үзжээ. Өөрөөр хэлбэл, Месси энэ удаа Криштиан Роналдогийн дээд амжилтыг эвдчихлээ. Саудын Араб улсын “Аль-Насра” клуб энэ оны эхээр Криштиан Роналдог хүлээн авч буй ёслолыг 3 тэрбум хүн үзсэн аж.
“Интер Майами” клубын эздийн нэг Дэвид Бекхэм “Миний мөрөөдөл биеллээ. Алдартай хөлбөмбөгчин Лионель Месси албан ёсоор манай клубт шилжин ирэв. 10 жилийн өмнө би Майамид шинэ багаа бүрдүүлж байхдаа энэ гайхалтай хотод дэлхийн агуу тамирчдыг авч ирэхсэн гэж хүсч байж билээ. Та бидний дуртай спортын энэ төрлийн ирээдүй үеийг бий болгон Америкт хөлбөмбөгийг хөгжүүлэх... миний амбицыг хуваалцах тоглогчдыг цуглуулахыг мөрөөдсөн юм. Өнөөдөр энэ мөрөөдөл маань биелж байна. Ийм том хэмжээний тоглогч манай клубт нэгдсэнд би үнэхээр их бахархдаг. Би түүнчлэн сайн анд бөгөөд гайхалтай хүнийг, түүний сайхан гэр бүлийг мэндчилж буйдаа их баяртай байна” хэмээн мэдэгджээ.
Энэ ёслолын үеэр Месси “Би Майамид ирсэндээ баяртай байгаа, энэ клубынхээ төлөө тоглож цааш улам өсч хөгжихөд туслах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Биднийг гайхалтай цаг үе хүлээж байгаа, би өөрийгөө бүхлээр нь тэр чигтээ зориулахад бэлэн. Би гэр бүлтэйгээ хамт энэ хотыг сонгосондоо баярладаг. “Интер Майами”-д бүх юм сайн сайхан байх болно гэж итгэж байна" хэмээжээ.
Месси 7 сарын 21-нд Лигийн цомын тэмцээнд оролцохоор шинэ багийн бүрэлдэхүүнд багтаж Мексикийн “Крус Асуль” багийн эсрэг тоглоно. Түүний дугаар 10.
Бекхэм: Би Мессийг 10 жил хүлээсэн
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ6 цаг 51 мин
-
28 градус дулаан9 цаг 36 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй105 үзсэн
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ101 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна83 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл