Португал улсын хөлбөмбөгчин Криштиан Роналдогийн хэвлэлийн хурлын талаар “Record” сонин нийтэлжээ. “Месси бид хоёрын өрсөлдөөн дууссан. Энэ үнэхээр сайхан сөргөлдөөн байлаа. Криштианыг хайрладаг хүн заавал Мессийг үзэн ядах албагүй. Бид хоёулаа сайн тоглогч, бид хөлбөмбөгийн түүхийг өөрчилсөн улс. Одоо ч үүнийгээ үргэлжлүүлж байгаа. Хамгийн гол нь биднийг даян дэлхий хүндэтгэдэг.... Европт эсвэл гадуур тоглож байгаагаас үл хамааран тэр өөрийнхөөрөө, би ч өөрийнхөөрөө. Түүний бүх юм сайн сайхан байгааг би мэднэ, би ч бас ялгаагүй. Бид тайзыг 15 жилийн турш хуваалаа. Мэдээж бид найз гэж би хэлэхгүй, гэхдээ бид мэргэжилт нэгтнүүд бөгөөд бие биеэ хүндэлдэг” хэмээн Роналдо ярьжээ. 38 настай Роналдо бол “Алтан бөмбөг” шагналыг 5 удаа хүртсэн, Аваргуудын Лигэд 5 удаа, мөн Европын аварга, Үндэстний Лигийн ялагч. Тэрбээр Английн “Манчестер Юнайтед”, Италийн “Ювентус”, Португалын “Спортинг” клубт тоглож байгаад 2022 оны 12 сараас Саудын Арабын “Аль-Наср” багт шилжин очсон билээ.
Роналдо 9 сарын 2-нд бас нэг дээд амжилт тогтоов. Тэрбээр энэ өдөр албан ёсны тэмцээнд 850 дахь гоолоо оруулсан. Харин Месси 818 гоолоор дэлхийд хоёрт жагсдаг.
Сонирхуулахад, Роналдо сүүлийн 19 жилд анх удаа “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэнгүй хэмээн “France Football” дамжууллаа. Харин энэ шагналд тодорхойлогдсон 30 хөлбөмбөгчний дунд Аргентины довтлогч Лионель Месси бий. Тэр 7 удаа энэ шагналыг авч дээд амжилт тогтоосон юм. Месси саяхнаас Америкийн “Интер Майами” багт тоглож эхэлсэн билээ.
Роналдр: Месси бид хоёрын өрсөлдөөн дууссан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ2 цаг 29 мин
-
28 градус дулаан5 цаг 14 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй103 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл