Өвлийн Олимпийн наадам анх удаа 2-3 оронд зэрэг зохион байгуулагдах тухай “La Repubblica” сонин мэдээллээ. 2026 оны Өвлийн Олимп уг нь Итали улсад зохион байгуулагдах ёстой. Тодруулбал, 2 сарын 6-наас 26-нд Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотод явагдах байв. Гэвч чарга болон бобслейн спортын тэмцээнийг өөр орнуудад зохион байгуулахаар болсон талаар 2026 оны Өвлийн Олимпийг зохион байгуулах хороо мэдэгджээ.
Олон улсын Олимпийн хорооны 141 дэх улирлын хуралдаан Мумбай хотод болох үеэр Италийн Олимпийн үндэсний хорооны ерөнхийлөгч Жованни Малаго мэдэгдэл хийхдээ “Италийн Кортина –д’Ампеццо хотод чарганы спортын төв барих төлөвлөгөөг Зохион байгуулах хороо цуцлахаас өөр аргагүй байдалд орлоо. 2 хоногийн өмнө Италийн Засгийн газар энэ тэмцээнийг өөр газарт буюу одоо ашиглагдаж буй зориулалтын объект дээр явуулах хэрэгтэй гэж бидэнд мэдэгдсэн. 1956 оны Олимпийн наадам явагдсан чарга-бобслейн замыг шинэчлэн засварлах хөрөнгө мөнгө олдсонгүй. Энэ зорилгоор 50-60 сая евро шаардлагатай, гэтэл Италийн Засгийн газар бидэнд мөнгө өгөхөөс татгалзсан. Үүнтэй холбоотой бид Италийн хилийн гадна уг тэмцээнийг явуулахаар судалж эхэллээ” гэж тайлбарлав.
Кортины-д'Ампеццо хотын ойролцоо спортын ийм объектууд бий, гэхдээ өөр улсуудад. Швейцарь, Австри, Герман, Франц зэрэг орноос италичууд одоогоор Инсбрук, Санкт-Мориц гэсэн 2 хотыг сонгон судалж байна. Австрийн Инсбрук хотод 1964 ба 1976 онд Өвлийн Олимп явагдсан бол Швейцарийн Санкт-Морица хотод 1928, 1948 онд ийм наадам зохион байгуулагджээ.
Өвлийн Олимп анх удаа хэдэн оронд зэрэг явагдана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ23 мин
-
28 градус дулаан3 цаг 8 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй100 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл