Оросын уран гулгагч, 19 настай Ксения Синицына Самара хотод явагдсан “Гран При” тэмцээний 5-р шатанд алдартай олон тамирчныг ардаа орхиж ялжээ. Тэрбээр энэ ялалтын дараа л хугархай хөлтэй 10 хоног гулгаснаа мэдсэн тухай “Sport24” мэдээлэв. “Хөл хугарсан гэдгийг сонсоод би үнэхээр “мэл гайхаж цэл хөхөрсөн. Эмч анх буруу онош тавьсан байсан. Энэ бол зүгээр хөх няц болж, аюултай юм алга гэж надад эмч хэлсэн юм. Сэтгэл санааг тэгж чиглүүлсэн болохоор... яваад л байсан. Үсрээд буух үед жаахан өвдөж эмзэглэдэг байв, гэхдээ л ноцтой юм алга гэсэн гэж бодон сургуулилтаа хийж байлаа.... Би өвдөлтийг тэсвэрлэж 10 хоногийн турш дасгал сургуулилтаа хийж байлаа. Сүүлдээ манай дасгалжуулагч "10 хоног өвдөнө гэдэг нэг л бишээ, дахиж эмчид үзүүлэх хэрэгтэй" гэв. Гэтэл хөл хугарсан байжээ. Би яаж гулгаж байв? Бас яаж үсэрч байсан юм бол? Энэ бүхэн хөл, ер нь миний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байсан. Хугарсан яс буруу барьцалдаж эдгэсэн бол яана? Азаар бүх юм гайгүй өнгөрлөө. Би Самара хотод ирсэндээ баяртай байна... Энд ялсандаа сэтгэл маш их догдолж байна. Баяр хөөр багтаж ядан... инээмсэглэлээ барьж дийлэхгүй нь ээ. Энэ үнэхээр үгээр хэлшгүй мэдрэмж. Би маш их баяртай байгаа” гэж Ксения Синицына сурвалжлагчид ярилаа.
Тэрбээр одоо биеийн тамирын дээд сургуульд сурдаг, ирээдүйд дасгалжуулагчаар ажиллахыг хүсдэг аж. Түүний хобби нь бялуу хийх. Ксения ярилцлагын төгсгөлд “Хамгийн гол нь эрүүл мэнд шүү! Аз амжилтыг бүгдэд ерөөе. Уран гулгалтын тэмцээнээ үзээрэй” гэж хэллээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хугарсан хөлтэй тэмцээнд оролцож түрүүлжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ23 мин
-
28 градус дулаан3 цаг 8 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй100 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл