Америкийн алдартай рэпер Snoop Dogg (жинхэнэ нэр нь Келвин Кордозар Бага -Бродус) 2024 оны зуны Олимпийн наадмаар ажиллана гэж мэдэгдсэн тухай “Variety” дамжуулав. Snoop Dogg Парис хотод болох энэ Олимпийн наадмын үеэр “NBC” телевизэд зориулж “Primetime Olympics” нэвтрүүлэгт зориулан тогтмол сурвалжлага хөтлөх юм байна. “Би Олимпийн наадам үзэж өссөн. Энэ бол мастер ур чадвар ба амь биеэ үл хайрлан баатарлагаар тэмцэх, агуу их рүү тэмүүлэх баяр наадам. Манайд маш гайхалтай уралдаан тэмцээн явагдана, мэдээж би энд снуп стилиэ нэмэрлэнэ. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн агуу Олимп болох юм. Тиймээс та нар манай нэвтрүүлгийг өдөр бүр үзэж сонирхоорой” хэмээн рэпер Snoop Dogg мэдэгдлээ.
33-р Олимпийн наадам 2024 оны 7 сарын 26-наас 8 сарын 12-ны хооронд Парист явагдана. Нийт 329 уралдаан тэмцээнд 10500 тамирчин, 4400 пара-тамирчин өрсөлдөх ба 13 сая тасалбар хэдийн зарагдаж эхэлжээ. Парисын Олимпийн хөтөлбөрт спортын нэг шинэ төрөл - Брейкинг (бүжиг) нэмэгдсэн. Сонирхуулахад, Францад энэ Олимпийн үеэр 150 мянган ажлын байр шинээр бий болжээ.
Парисын Олимпид рэпер Snoop Dogg ажиллана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ3 цаг 12 мин
-
28 градус дулаан5 цаг 57 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй103 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл